БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Friday, December 23, 2011

ХАР НҮХЭНД АМЬДРАГЧ МЭРЭГЧ, ХАРШИД СУУГЧ МӨЛЖИГЧ


“Монголоо хөгжүүлье”, “Ард түмнээ баян болгоё”, “Шударга ёс тогтооё”, “Эх орон эрлийзүүдээр дүүрлээ”, “Эх орны баялгийг ард түмний гарт атгуулъя” гэж уриалж явсан нөхдүүд гэв гэнэт газрын гаваар орчихсон мэт алга болчихов. Яав ийв гээд хүн амьтнаас сураг ажиг тавьсан чинь нөгөө хэд маань бүгд ГИШҮҮН болсон сурагтай. Одоо л эх орноо хөгжүүлж, ард түмэн биднийгээ чинээлэг хангалуун амьдруулж, болж бүтэхгүй байгаа түмэн зовлон, мянган бэрхшээлээс ангижруулах цаг нь ирлээ... Ингэж найдаж суусаар нэг л мэдэхэд гурван жилийн нүүр үзлээ. Нөгөө хэдээс минь ямар ч сураг алга.

Thursday, December 15, 2011

ХЭЛ ШИНЖЭЭЧДЭД ХИЙХ АЖИЛ ИХ БИЙ


Аливаа судлаач хүнд өөрийн судалгааны ажлаас гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Олон нийтийн дунд буруу зөрүү яригддаг зарим зүйл дээр залруулга хийн үнэн зөв мэдээлэл өгөх, бүх нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь хэл судлалаар ажиллаж буй бидний бас нэгэн үүрэг биз ээ. Эл үүргээ эс биелүүлэх аваас мэргэжлийн судлаачдын ажлыг “орлон тоглогчид” хийх гээд байх болжээ. Ингэхдээ тэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан биднээс хамаагүй хурдан, хүртээмжтэй хэлбэрээр ард олонд түгээж байна.