Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр", "Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульгүй, хөөмийгүй үлдсэн монголчууд дээлгүй болохдоо тулав" хэмээн сэтгүүлч, яруу найрагч Эмүжин нэгэн нийтлэлдээ бичжээ. Хужаа (угтаа монголчууд бид өвөр монголчуудыг хужаа гэдэг) хэмээх өвөрлөгчид өөрийгөө бүрмөсөн алдаж, эх түүх, Эзэн Чингис, эдийн болон оюуны соёлоо элэг нэгтнээсээ хулгайлан, Хятадынх гэж овоглуулахын төлөө улайран зүтгэж байна. Монголчууд бид "хээрийн нохой өлзийтэй, хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой аюул дагуулна" хэмээдэг. Хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой болох Өвөр монголчууд одоо Монгол наадам, Монгол дээл, Монгол бичгийг минь хүртэл хятадын нэр дээр бүртгүүлэхээр гүйцгээж байна.
БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!
БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!
Showing posts with label ХЯЛБАРШУУЛСАН ӨГҮҮЛЭЛ. Show all posts
Showing posts with label ХЯЛБАРШУУЛСАН ӨГҮҮЛЭЛ. Show all posts
Thursday, July 26, 2012
Tuesday, November 29, 2011
Орчин үеийн хэл шинжлэлийн зарим чиглэл, салбарууд
Хэл шинжлэл нь эртний ухааны нэг бөгөөд орчин үед дараах үндсэн 3 чиглэл, олон салбар ухаан болон хөгжиж байна. Үүнд:
1. Онолын хэл шинжлэл (Theoretical linguistics)
· Ерөнхий хэл шинжлэл (Ceneral linguistics) нь хэлний гүн ухаан, хэл сэтгэхүйн холбоо, хүн төрөлхтний хэлний бүтцийн онолын үндсэн асуудлуудыг судалдаг.
· Танин мэдэхүйн хэл шинжлэл (Cognitive linguistics) нь хэлээр дамжуулж хүний танин мэдэхүйн процессыг судалдаг.
Tuesday, August 16, 2011
МОНГОЛ БҮСНИЙ БЭЛГЭДЭЛ
Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл юм. Түүнд тухайн иргэн зон, угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг билээ. Монголчууд түүхийн урт удаан хугацаанд нүүдэлчдийн ахуйн өвөрмөц соёлыг бүтээсэн бөгөөд түүнд хувцас голлох байр эзэлдэг.
МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУ СУДЛАЛ
Монгол хэлний нутгийн аялгууны судлал бол монгол хэлбичгийн шинжлэх ухааны томоохон салбар ухаан болно. Одоо Монгол улсад Халх, Ойрад, Буриад, Үзэмчин гэсэн дөрвөн гол аман аялгуутан оршин сууж байна. Монголчууд бидний хэл яриаг гадаадад эрчимтэй судлах ажил бүр 1898 оноос эхэлжээ. Монгол хэлний нутгийн аялгуу судлалын 110 гаруй жилийн түүхийг эргэн үзэхэд анхандаа гадаадын монголч эрдэмтэд монгол хэл аялгуутны угсаатны бүрэлдэхүүн, оршин суух нутаг орон, зан үйлийн талаас илүү анхаарсан байна. Энд юуны өмнө Финляндын эрдэмтэн А.Кастрен, Г.И.Рамстедт нарын судалгааны талаар өгүүлье. Академич Б.Я.Владимирцов: “А.Кастрены гялалзсан бүтээлүүд нь тухайн үеийнхээ монголын судлалын бүтээлүүдээс хол түрүүлсэн юм. ... Бүтэн тавин жилийн турш амьд монгол хэл аялгуунууд, аман ярианы хэлийг судлах ажил огт урагш ахисангүйгээр үл барам, А.Кастрены судалгааг ч зохих хэмжээгээр ашигласангүй... Хожим монгол амьд хэл ярианы хэлийг анхаарч судалсан ганц нэг судалгаа гарсан боловч тэдгээр нь А.Кастрены гарамгай бүтээлүүдийг алт ч талаараа, хаана ч хүрээгүй юм. Дөнгөж ХХ зууны эхээр монголын судлал А.Кастрены заасан зам дээр гарч, түүний эх орон нэгт эрдэмтэн, монгол судлалын шинэ эринийг эхлэлийг тавигчийн нэг Г.И.Рамстедт амьд хэл аялгууны судлалыг чухалчлан үзэх болсон билээ”1 гэжээ. А.Кастрены эхэлсэн алтай хэлний судалгааг үргэлжлүүлэхээр Финно-Угорын нийгэмлэгийн ерөнхийлөгч О.Доннер 1898 онд Төв Азийн хэд хэдэн оронд авьяаслаг залуу судлаачдыг илгээх санал гаргаж Г.И.Рамстедтыг Монгол руу явуулжээ. Г.И.Рамстедт Байгалын өмнөд бие, Гадаад Монголд гурван жил сууж цуглуулсан хэрэглэгдэхүүнээ боловсруулж монгол хэлний судлалаар хоёр сайн ном бичсэний нэг нь халх монгол хэлний авиа судлалын тухай “Монгол ном бичгийн хэл, хүрээний аман аялгуу хоёрыг авиазүйгээр харьцуулсан нь” гэдэг2 зохиол болно. Энэ судалгаа 1902 онд Герман хэлээр гарч дараахан нь 1908 онд монголч эрдэмтэн А.Д.Руднев оросоор орчуулан хэвлүүлсэн нь Санкт Петербургийн Их сургуулийн дорно дахины салбарын монгол хэлний мэргэжлийн профессор багш, оюутны ширээний ном болжээ. 1960-аад оны сүүлчээр энэ номыг академич Г.Лувсанцэрэн монгол хэлээр орчуулж хэвлүүлсэн билээ. Монгол хэлний Хүрээний халх аман аялгууг судалсан Г.И.Рамстедтын энэ зохиолын орчуулгын төгсгөлд академич Б.Ринчен: “Орчин үеийн монголын судлал, Г.Рамстедтын анх шинэ сургаал үүсгэж байсан үеэс машид давшин хөгжсөн боловч, монгол хэл аялгууны тухай судлан шинжилсэн зохиол нь монгол хэлбичиг, монгол утга зохиол судлал зэргийг оролдогч хүний даруй үзэн туулж, судлан мэдвэл зохих бүтээл хэвээрээ байна. Түүгээр ч үл барам монгол хэлний нутгийн аялгууг бичгийн хэлтэй харьцуулсан судалгааны эхлэл болсон, монгол хэлний нутгийн аялгууны судлалд шинэ үе нээсэн энэ зохиол гарсны дараа монгол хэлний судалгаа эрчимжиж монгол хэлний түүхэн харьцуулах судалгаа өрнөв” 3 гэжээ.
Subscribe to:
Posts (Atom)

