БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Sunday, November 23, 2014

Нус цэр ба монголчууд (Кимүра Аяако)

Япон хүн миний хувьд бол Монголын өвөл их хүйтэн хэцүү байдаг. Сурч дассан монгол хүнд ч бас амаргүй. Гудамжаар захаа босгосон хүмүүс халтиргаатай замаар уначихгүйг хичээн аажимхан алхана. Монгол нутгийн өвөл ойртох бүр гадаадын хүн миний хувьд тун их сэтгэл зовоодог нэг муухай юм бий. Тэр бол монголчуудын нус, цэр. Гадуур яваа хүмүүс хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаар хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй хүн бүр ингэнэ. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна. Гэхдээ өвлийг бодвол урин цагт аюул нь бага.