БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Thursday, March 1, 2012

“МОРЬ ХАРАХ ГАЗАР” БУЮУ ХАРЬ ХЭЛНИЙ ҮГИЙГ ХАЗААРЛАЯ



 Сүүлийн үед “монгол хэл мөхлөө, монгол хэл мөхөж байна” гэж ярих хүмүүс ихэслээ. Нэг хэсэг нь мөхөх ёстой гэсэн бат итгэлтэй болчихсон, нөгөө зарим нь эх хэлээ мөхөж буй хэлний тоонд өөрийн дураар багтаачихсан явах юм. Уг нийтлэлийг бичигч миний бие, монгол хэл мөхөж буй хэл биш, мөхөх ч ёсгүй гэсэн бат итгэлтэй явдаг нэгэн. Монгол Алтай нуруунаас Соёлз уул хүртэл, Их Саяны нуруунаас Орвог хошууны Бор толгой хүртэлх энэ нутаг дэвсгэрт би халх, буриад, ойрад, өвөрлөгч, хөгшин, залуу хэнтэй ч монгол хэлээрээ ярина, ойлголцоно. Хилийн цаана суугаа монголчууд болох халимаг, буриад, өмнөд монголчуудтай ч төвөггүй хэл нэвтэрнэ.