БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Tuesday, November 29, 2011

Орчин үеийн хэл шинжлэлийн зарим чиглэл, салбарууд


            Хэл шинжлэл нь эртний ухааны нэг бөгөөд орчин үед дараах үндсэн 3 чиглэл, олон салбар ухаан болон хөгжиж байна. Үүнд:

1.        Онолын хэл шинжлэл (Theoretical linguistics)
·         Ерөнхий хэл шинжлэл (Ceneral linguistics) нь хэлний гүн ухаан, хэл сэтгэхүйн холбоо, хүн төрөлхтний хэлний бүтцийн онолын үндсэн асуудлуудыг судалдаг.
·         Танин мэдэхүйн хэл шинжлэл (Cognitive linguistics) нь хэлээр дамжуулж хүний танин мэдэхүйн процессыг судалдаг.