Би алдарт Роберт Земекисийн “Форрест Гамп” хэмээх кинонд дуртай. Кинон дээр миний хайртай баатрыг хүмүүс хамгийн тэнэг хүн гэлцдэг. Харин Гампын ээж нь хүүдээ: “Тэнэг хүн гэж тэнэг зүйл хийдэг хүнийг л хэлдэг юм” хэмээн тайвшруулдаг. Тэр тэнэг гэгддэг хүн маань үнэхээр тэнэг зүйл хийдэг бил үү? Ингээд бодохоор тэр нээрээ л тэнэг хүн биш.