Улаан цутгалан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх монголын хамгийн их устай хүрхрээ бий. Уг хүрхрээ нь сумын төвөөс баруун тийш 30 орчин километрийн зайтай, 20 гаруй метрийн өндөрөөс буух 5 орчим метр өргөнтэй хүрхрээ юм. Үүнийг зарим хүн “Орхоны хүрхрээ” хэмээн нэрлэх тохиолдол байдаг. Гэвч энэ нь ташаа нэрлэлт юм. Учир нь Хангай нуруу, тухайлбал Хятруун болон Улаанаас эх авсан Хятруун болон Улааны гол Орхон голд цутгахдаа уг хүрхрээг үүсгэжээ.Орхон гол нь Өндөр хясааны талаас Онгоцотын ам хүртэл 50 орчим километр газар ойролцоогоор 20 орчим метрийн өндөртэй хадан хавцал дундуур урсдаг. Энэ хавцал руу Улаан гол буухдаа уг хүрхрээг үүсгэжээ. Голын ус доош буухдаа хүрмэн чулуун тавцанг идэн ухарсаар Орхон голоос 100 орчим метр холдож, 10 орчим метр гүн цүнхэл үүсгэсэн байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Улаан цутгалангаас гадна “Орхоны хүрхрээ буюу бага цутгалан”, “Татуурын хүрхрээ”, “Цагаан голын хүрхрээ” хэмээх том жижиг нийлсэн дөрөв таван хүрхрээ буй. Татуурын хүрхрээгээс бусад нь байнгын урсгалтай. Татуурын хүрхрээ нь Орхон гол их үерлэсэн үед урсах бөгөөд Улаан цутгалангийн нэгэн адил 20 орчим метрийн өндөрөөс буух үзэсгэлэнт хүрхрээ юм. Хэрвээ энэ нутагт Орхон голыг үертэй байх ахуйд очвоос Татуурын хүрхрээг үзэх ховорхон хувь Танд тохиох амуй.
Улаан цутгалан
Бага цутгалан буюу Орхоны хүрхрээ
No comments:
Post a Comment
gangbaatar@gmail.com