БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Wednesday, March 27, 2013

ЯПОН ХЭЛ БА МОНГОЛ ХЭЛ (ШУВУУ БОЛОН ӨНДӨГ)


日本語とモンゴル語一トリとタマゴと一
小沢重男

§1. 糸統論的観点から眺める時、日本語は、現在のところ、孤立的位置にあるというのが学問的には正確な表現といえよう。しかし、日本語の糸統解明の試みは、国の内外を問わず、以前より行なわれて来たし、又現に行なわれている。ごく最近では “日本語とドラブダ系の言語、特にタミール語との間には、濃密な関係があるのではないか”という大野晋博士の見解が、日本の学界及び ジャーナリズム界をにぎわしている。
私は、永年、日本語とモンゴル系の言語との関係を追求しているが、この二言語の間に系譜関係を認め得るか否かについては確言を留保して来ている。それは、“系譜関係を認め得る”という肯定的表現を学問的な立場から言明するには、決定的な根拠に未だしの感を覚えるからであり、又“系譜関係は認め難い”という否定的見解を表現することにも、私が今まで知り得た幾つかの事実が、それを躊躇させるからである。

日本語の系統解明の作業は、それぞれの立場の研究者が、それぞれの観点から遂行されて然るべき問題であり、その結果、最終的に、学問的に納得できる方法で、この未知の扉が開かれることを我々は期待すべきであろう。私自身、従来から行なって来たモンゴル系言語の側からの日本語系統論へのアプローチも、その幾つかの試みの中の一本の小枝であると思っていただければ幸甚である。
§2. さて、1981年、昭和56年は“トリの年”、そこで、今回は、この西年に因んで、トリとタマゴ二語の例から日本語とモンゴル系言語との関係の一端を垣間見ていたゞきたいと思う。“トリが先かタマゴが先か?”これは所詮水かけ論だが、こゝでは、先ずタマゴの方から取り上げたい。とは言っても、日本語のタマゴという語でばなく、モンゴル語のタマゴを意味する語についてである。
モンゴル系の言語ではタマゴ(卵)のことを文語でöndege (n)、現代モンゴル語で öndög (ön)という。ところが、14世紀後半及び15世紀始めの編になる革夷訳語甲種本及び乙種本の韃靼語雑字の部には「卵 唵迭干 ömdegen」と見え、14世紀まで遡るとömdegenの如く--をもっていたことが知られる。私は、このömdegenに注目する。長年、モンゴル系の言語を勉強している者にとっては、この語をöm–de–genと分析することは容易なことに属するが、それと共に、この *öm- がこの語の語根であることも容易に察知される。私はこの語根 *öm- を日本語umu (生む)の語根 *um- と対比したいと思うのである。モンゴル語の *öm- は更に古くは *üm- に遡ると見ることが出来る。*üm-ü- が後続音節の -de--e- によって拡げられてö- に変化したと説明し得るからである。私は、日本語の *um- “(生む)”(四段活用動詞は子音終止語幹(根)とする大野説に従う)とモンゴル語の、上記の *üm- は恐らく一つの源に遡る語根ではあるまいかと考えている。
*üm-de-genの -de は動詞の受動態、自発態を作る接尾辞、-genは「動作の結果、生じる事物を表わす実詞」を作る接尾辞、従って *ümdegen>ömdegenの意味するところは“生む・られる・事物生まれたもの卵”ということになる。モンゴル語のömdegen (卵)は、このように、日本語 *um- (生む)との対比において、“生まれたもの”が、その原義と考えることが出来る。日本語ウム(生む)の語根がモンゴル語のömdegenの中に隠されているのである。 我々は、この種の“隠れた現象”の発掘に努力すべきであって、単に辞書類の語彙のみを比較対照して、アルタイ系の言語と日本語との間には、語彙的には対比させるべき資料が殆ど見当らないと早々に結論すべきではあるまい。
§3. さて、タマゴの方を上のように“生まれたもの”と考えた場合、トリ(鶏)の方を今度は“生むもの”と考えることが許されまいか。このような考えの上に立って日本語のトリ töri―上代日本語ではトリのトは乙類のである― を眺めて見ると次のような興味ある事実に気づくのである。
モンゴル系の言語では“生まれる”を意味する語は、文語形törü-、現代モンゴル語törö- であるが、元朝秘史モンゴル語では「脱-töre- が支配的であるので、古くはtöre-と見るべきである。日本語トリtöri の中には、このモンゴル語törö- ~ töre- がは込まれている。トリtöritörö-i>törï~töre-i >törïと見るわけで、もし音節リが甲・乙の母音の区別を保っていた音節であったならば、トリのリは乙類のïであったであろう。(従ってtörï )
ところで日本語には、いわゆる連用名詞形と呼ばれる一群の名詞がある。例えば、咲クに対し咲キ(桜の五分咲キ)、読ムに対し読ミ(読ミが深い)、受クに対しウケ(ウケのよい人)、起クに対し(早起キ)などのように。この種の連用名詞形は動詞語幹(根)に –i という接尾辞が附加されて成立したものであることはすでに知られている。(saki< *sak-i, yomi<*yom-i, ukë<*uka-i, ökï< *ökö-i
そして、この –i は次に示すようにモンゴル語に見られる「動詞からの実詞形成接尾辞 –i」と同一のものと見做し得ると思われる。即ちsön- (消える)→sön-i >söni(消えること夜)、qaGura- (乾かす;(野菜などを)いためる)→qaGura-i >qaGurai(乾いた;乾燥)などに見られる –i である。私の考えでは、この –itörö-töre-)について*törö-e-i >*törïtöri の過程を通して生じたのがトリ“生むもの”である。
上の如く考えると、面白いことに、日本語ウムの語根 *um- がモンゴル語のタマゴömdegeの中に内蔵され、モンゴル語のウムの語根 *töröe- が今度は逆に日本語のトリ töri の中にくみ込まれていることが知られる。即ち“生む”を意味する日・モの語根がいわば“処を変え”て存在し続けているのである。たゞ、こゝで附け加えておかねばならないことは、モンゴル語のtörö- ~ töre- は原則として“生む”の意味よりも“生まれる”の意に用いられることである。例えば、“子供が母親から生まれる”の場合にtöre- を使うことは可能であるが、“子供を生む”の時にはtöregül- (生む)を使うのが古くからのモンゴル語における原則である。この意味面での現実は、上の私説に一つの障害であるがしかし、克服出来ない障害とも言えない。というのは、モンゴル系の言語では、語によって動詞の自・他の区別が必ずしも分明とは言いかねるからである。この現象をどのように考えるかということ自体が一つの大きな研究課題であるが、今はさて措き、例えば、日本語の“始まる、始める”は現代モンゴル語では共にexel- である。このようなモンゴル語における現象を考慮に入れるとtöre- は“生まれる;生む”の両義を古くは表わし得たとすることもあり得る想定と私は考えている。
§4. 最後に一言附加すれば、日本語では“鳥”と“鶏”とが同じtöre- で表わされ、この二語は、同一の語と見做されているが、私の考えでは、本来は“鳥”と“鶏”とは、多くの外国語で見られるように 一 因みにモンゴル文語では“鳥”はsibaGun、“鶏”はtakiy-a 一 別々の語である。発生的には、それぞれ別の音形をもった別々の語が、若干の音変化を経て、歴史時代の日本語では、はからずも一つのtöriという音形になっていたものと私は推測している。“鳥”の方のtöri についても、その対比語をモンゴル語の中に見い出すことができるが、それに関しては次の機会にでも述べさせていたゞこう。

(追記。河野六郎博士はかってtöri を中期朝鮮語のdɐrg“鶏”と比較されたことがある。私もモンゴル語のtakiy-a *takïGa <*tarq-ï-Ga と考え、語根 *tarq を上のdɐrg と対比し得ると考え、更に *tarqの女性母音形としての*tergを考え、この *tergを日本語の töriと対比したことがある。しかし、現在では、日本語のtöri ()については本稿で述べた考えに傾いている。

(昭和551218日)




ЯПОН ХЭЛ БА МОНГОЛ ХЭЛ (ШУВУУ БОЛОН ӨНДӨГ)[1]
Ш.Озава
§1. “Тогтолцоот онол”-ын үүднээс япон хэлийг өнөөгийн байдлаар бие даасан хэл гэж үзэх нь шинжлэх ухааны талаасаа зөв юм. Гэвч япон хэлний гарлыг тодруулах оролдлогыг Японд болон гадаадад эртнээс хийж ирсэн, эдүгээ ч мөн адил хийсээр байна. Сүүлийн үед “япон хэл, дравид язгуурын хэлтэй, ялангуяа япон хэл болон тамил хэлний хооронд нягт холбоо байгаа юм биш үү” гэсэн доктор Ооно Сүсүмү(大野晋),-гийн таамаглал японы хэл судлалын ертөнц болоод сэтгүүлчдийн анхаарлыг татсаар байна.
Миний бие олон жил япон, монгол хэлний холбоо хамаарлыг мөшгөн судалж байгаа ч уг хоёр хэлний гарлын холбоог тогтоох боломжтой юу, үгүй юү гэдэг дээр тодорхой таамаглалд хүрч чадахгүй байна. Учир нь гарлын холбоог нь батлаад, шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад тодорхой баримт нотолгоо хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хоёр хэл гарлын хувьд хамааралгүй гэж үгүйсгэе гэхэд миний өнөөдрийг хүртэл цуглуулсан жишээ баримт мөн л эргэлзээ төрүүлж байна.
Япон хэлний гарал үүслийг тодруулах ажил бол янз бүрийн байр суурьтай эрдэмтдийн олон талаас нь судалбал зохих асуудал бөгөөд үр дүнд нь шинжлэх ухааны ойлгомжтой аргаар тэрхүү нууц хаалга нээгдэхийг л бид хүлээх ёстой болов уу. Эртнээс нааш монгол хэлний зүй тогтлыг япон хэлний гарал үүсэлтэй холбохыг оролдож ирсэн миний судалгааг ч тэдгээр оролдлого, арга замуудын дундах нэгэн салаа мөчир нь хэмээн уншигч та бодох ахул би талархах болно.
§2. Дашрамд дурдахад 1981 он буюу Шёовагийн 56 он бол “тахиа жил” юм. Энэ тахиа жилтэй холбогдуулаад тахиа, өндөг хэмээх хоёр үгийн жишээгээр япон, монгол хэлний холбоо хамаарлын өчүүхэн хэсгийг бүртэлзэх төдий ч болтугай харуулах юмсан гэж бодож байна. “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу?” гэдэг нь эцсийн эцэст эргэлзээтэй онол хэдий ч энэхүү судалгаандаа өндөгний талаар авч үзэх болно. Гэхдээ япон хэлний tamago (өндөг) хэмээх үгийг бус, харин монгол хэлний “өндөг” гэдэг үгийн утгыг тайлбарлах юм.
Монгол төрөл хэлэнд “өндөг” хэмээх үгийг бичгийн хэлээр “öndege(n)”, орчин цагийн монгол хэлээр “öndög(ön)” гэдэг. XIV зууны сүүлч, XV зууны эхэн үеийн бүтээл “Хуа-й-й-юү” толийн дээд, доод дэвтрийн монгол хэлний зүйл хуваасан үгсийн хэсэгт [ 唵迭干ömdegen] гэж бичжээ. Ийнхүү XIV зуун хүртэл мөшгөн судлахад ömdegen –ий адил –m -тэй байсан гэдэг нь мэдэгдэж байна. Энэхүү ömdegen гэдэг үгэнд миний бие анхаарлаа хандуулж байна. Олон жил монгол хэл судалж буй хүний хувьд энэ үгийг бүтцээр нь öm-de-gen гэж хялбархан задалж чадна. Үүний зэрэгцээ *öm- нь тухайн үгийн язгуур болох нь ч амархан мэдэгдэж байна. Эл үгийн *öm- хэмээх язгуурыг япон хэлний umu-“(төрөх)” гэдэг үгийн *um- язгууртай харьцуулья гэж бодож байна. Монгол хэлний *öm- язгуурыг эрт цагт *üm- гэсэн хэлбэртэй байсан гэж сэргээж болно. *üm -ийн ü- нь ардах –de үеийн –e эгшгийн нөлөөгөөр ухран ижилсэж ö- болжээ. Япон хэлний *um-“(төрөх)” (Ооногийн онолоор дөрөвдүгээр бүлгийн үйл үг гийгүүлэгчээр төгсөх боломжтой), монгол хэлний дээр дурдсан *üm- хоёрыг лавтай нэг язгуураас үүссэн үндэс байх гэж бодож байна.

*üm-de-gen хэмээх үгийн –de нь үйл үгийн үйлдэгдэх хэв, үүсмэл хэвийн нөхцөл, -gen нь “тухайн үйлийн үр дүнд үүсч буй юм үзэгдлийг заасан” үг бүтээх дагавар юм. Тиймээс *ümdegen>ömdegen гэдэг үгийн утга нь “төрөх + бусдын эрхэнд үйлдэгдэх хэв + юм → төрсөн юм → өндөг” болно. Монгол хэлний ömdegen (өндөг)-ийг ингэж япон хэлний *um- (төрөх) гэдэг үгтэй харьцуулахад “төрсөн юм” нь түүний үндсэн утга болж байна. Япон хэлний umu- (төрөх) хэмээх үгийн язгуур нь монгол хэлний ömdegen гэдэг үгэнд нуугдаж байна гэж үзэж байгаа юм. Бид энэ “нуугдсан язгуур”-ыг сэргээхэд гол анхаарлаа хандуулах бөгөөд ерөнхийдөө толь бичгүүдийн үгийг л харьцуулж, алтай язгуурын хэл, япон хэлний хооронд үгийн сангийн төвшинд харьцуулах шаардлагатай бусад материалыг бараг урьдчилан тооцолгүйгээр яаран дүгнэх ёсгүй юм.

§3. Ингээд дээр өгүүлсэнчлэн өндгийг “төрсөн юм” гэж үзэх тохиолдолд тахиаг “төрүүлсэн зүйл” гэж үзэх нь зүйтэй болов уу. Энэ санаан дээр тулгуурлаад япон хэлний tori “шувуу” (töri - эртний япон хэлэнд tori -гийн “to” нь “to”, “tö” –гэсэн хоёр хувилбартай байна) гэдэг үгийг авч үзэхэд доорх сонирхолтой зүйл ажиглагдаж байна.  
Монгол хэлний “төрөх” гэдэг үгийг утгачлан тайлбарлавал бичгийн хэлэнд törü-, орчин цагийн монгол хэлэнд törö- болно. “Монголын нууц товчоо”-нд “-” буюу töre- гэсэн хэлбэр давамгай байгаа учраас эртний хэлбэрийг нь töre- гэж үзэх ёстой. Япон хэлний tori (шувуу) буюу töri гэдэг үгэнд, монгол хэлний törö- ~ töre- агуулагдаж байна. Эндээс япон хэлний tori (шувуу) буюу töri нь törö-i > törï ~ töre-i > törï гэж үүссэн хэмээн үзэх боломжтой. Хэрвээ tori –гийн -ri үе эгшгийн зохицлыг хадгалж байсан гэж үзэх ахул эртний япон хэлэнд хоёр төрлийн ï байсан байж таарна. (Тиймээс törï юм)
Дашрамд дурдахад япон хэлэнд үүсмэл нэр үг[2] гэсэн бүлэг үгс байдаг. Жишээлбэл,
saku (бүрэн цэцэглэх[3]) –тай холбоотой saki (цэцэглэлт)             
(sakura no gobu saki - сакүрагийн тал нь цэцэглэх)
yomu (унших)  –тай холбоотой yomi (уншлага) 
(yomi ga hukai - уншилт нь гүн
uku (алдартай болох) –тай холбоотой uke (алдартай)
(uke no yoi hito - нэр хүнд сайтай хүн)
oku (босох) –тай холбоотой (hayaoki - эрт босох)
гэх мэт. Ийм үүсмэл нэр үгийн хэлбэр нь үйл үгийн язгуур, үндсэнд -i дагавар залгаж бүтсэн үг гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл юм (saki < *sak-i, yomi <*yom-i, ukë < uka-i, ökï <ökö-i).
Түүнчлэн эл -i дагавар нь хойно дурдах монгол хэлний “үйлээс жинхэнэ нэр бүтээх –i дагавар”-тай ижил бүтээвэр гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл sön- (унтрах)  → šön-i> söni (унтрах зүйл→ шөнө), gaGura-[4] (хатаах (ногоо гэх мэт зүйлийг); хуурах) → gaGura-i <gaGurai (хатаасан; хуурай) гэх мэтэд хэрэглэгдэж буй -i дагавар юм. Миний бодлоор энэхүү -i нь törö- (töre-)-ийн хувьд *törö(-e)-i > *törï >töri гэсэн үйл явцыг туулсны үр дүнд үүссэн үг нь шувуу буюу “төрүүлдэг зүйл” болно.
Дээрх санааг нөгөө талаас нь харвал тун сонирхолтой байна. Япон хэлний umu-(төрөх) гэдэг үгийн *um- язгуурыг монгол хэлний “ömdege” гэдэг үг өөртөө агуулж, монгол хэлний төрөх хэмээх үгийн үндэс болох *törö(e)- нь мөн эсрэгээрээ япон хэлний шувуу буюу töri хэмээх үгэнд нуугдаж буй нь мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл “төрөх” гэдэг үгийн утга нь япон, монгол хэлэнд үгийн язгуур нь “харилцан сэлгэсэн” байдалтай байна. Үүн дээр нэмж хэлэхгүй бол болохгүй зүйл нь монгол хэлний törö- ~ töre- бол зарчмын хувьд “төрүүлэх” гэх утгаас илүү “төрөх” гэдэг утгаар хэрэглэгдэж байна. Жишээлбэл, “Хүүхэд эхээсээ төрдөг” гэдэгт  töre- г хэрэглэх боловч, “хүүхэд төрүүлэх” гэх үед töregül- -ийг хэрэглэдэг. Энэ нь эртний монгол хэлний зарчим юм. Бодит байдал дээр миний дээрх тайлбартай зөрчилдөж байгаа хэдий ч, үүгээр бүхнийг үгүйсгэх арга бас үгүй юм. Монгол төрөл хэлнүүдэд, тухайн үгээс хамаарч тусах ба эс тусах үйл үгийн ялгааг заавал дотор нь тодорхой ялгаж хэлэх боломжгүй байдаг. Энэ үзэгдлийг яаж үзэх вэ? гэдэг нь өөрөө нэг томоохон судалгааны сэдэв боловч үүнийг түр хойш нь тавья. Жишээлбэл, япон хэлний “эхлэх – hajimaru, эхлүүлэх   hajimeru” нь орчин цагийн монгол хэлэнд адилхан exel- болно. Монгол хэлний энэхүү үзэгдлээс харахад töre- нь дээр цагт “төрүүлэх, төрөх”-ийн утгыг хамтад нь илэрхийлж байсан болов уу гэж бодогдож байна.
§4. Эцэст нь нэмж хэлэхэд, япон хэлэнд “шувуу” болон “тахиа”–г нэгэн адил töri гэсэн үгээр хэлдэг. Эдгээр нь ижил үг гэж тооцогддог боловч, миний бодлоор үнэндээ “шувуу” болон “тахиа” нь гадаадын олон хэлэнд хэрэглэгддэгийн адилаар, жишээлбэл монгол бичгийн хэлэнд “шувуу” нь sibaGun, тахиа нь takiy-a гэсэн өөр өөр үг байна. Гарлын хувьд өөр өөр дуудлагатай бие даасан үгс боловч зарим нэг эгшгийн хувирлаар япон хэлний хөгжлийн түүхийн үе шатанд санаандгүйгээр töri гэсэн нэг дуудлагатай болсон байх гэж таамаглаж байна. “Шувуу”-ны töri –ийг харьцуулсан судалгаагаар монгол хэлнээс илрүүлэн гаргаж болох ч түүнтэй холбоотойгоор дараагийн боломж дээр дурдсанчлан олдох байх аа.
(Жич. Доктор Кооно Рокүроо (河野六郎) töri- гэдэг үгийг дундад үеийн солонгос хэлний dɐrg “тахиа”-тай харьцуулан судалсан байдаг. Миний бие ч монгол хэлний takiy-a гэдэг үгийг *takïGa <*tarq-ï-Ga гэж үзэн, *tarq- хэмээх үгийн үндсийг дээрх dɐrg- тай харьцуулан судлах боломжтой гэж бодож байлаа. Улмаар *tarq- гэдгийг эм эгшгээр амилсан хэлбэрийг *terg гэж санан, энэ *terg -ийг япон хэлний töri –той харьцуулан судалсан зүйл буй. Гэвч энэ удаа япон хэлний töri (тахиа)-гийн талаар түүнд дэвшүүлсэн таамаглалаасаа л авч үзлээ)

Шёовагийн 55 (1980) он 12 сарын 18-ны өдөр

Япон хэлнээс орчуулсан Ж.Ганбаатар



[1] 小澤重男。モンゴル語と日本語(トリとタマゴ)-「日本語学校論集」。1981.1-4.
[2]連用名詞形 – Үүсмэл нэр үг гэж орчуулав. Бас “үйлийн нэрших хэлбэр” гэж хэлж болно.
[3] Монгол хэлэнд үйл үг үндсэн хэлбэрээрээ нэр үг, үйл үгийн аль алиных нь үүргийг гүйцэтгэдэг. Жишээлбэл: ном унших v.– унших ном n. Орчуулагч.
[4] gaGura- (mo.gaγura-) зохиогчийн хэрэглэсэн галиг үсгийг тэр хэвээр нь авав. Орчуулагч.  

No comments:

Post a Comment

gangbaatar@gmail.com