БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Sunday, December 15, 2013

“ХЭЛ ШИНЖЛЭЛ-УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ЗАЛУУ ҮЕ“ хурал амжилттай болж өндөрлөлөө

Шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын сургуулиас “Хэл шинжлэл – Утга зохиол – Залуу үе – 2013”  сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
1

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн залуу судлаачид, МУИС-ийн МХСС, МУБИС-ийн МСС-ийн залуу багш нар болон МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль, Ховд их сургууль, Өвөр Монголын залуу судлаач багш нарын нийт 16 илтгэл хэлэлцүүлснээс Монгол хэл, соёлын сургуулийн багш Т.Эрдэнэ-Очир, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбаатар, МУБИС-ийн багш Х.Яньдий   нарын илтгэл шилдэг илтгэлээр шалгарлаа.
2
Монгол хэл, утга зохиолын салбарт залуу үе болон гарч ирж буй залуу багш судлаачдаа дэмжих, танилцуулах, тэдний эрдэм шинжилгээний ажлыг нийтлэх, олон нийтэд хүргэх, шүүн хэлэлцэх зэрэг үр өгөөжтэй хурал болсныг ахмад үеийн эрдэмтэд, хурлыг зохион байгуулагчид сайшаан дүгнэж байлаа.
3
Хурлын үеэр сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хэл, утга соёлын судалгаанд тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, мэдлэг, дадал чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажилтнуудыг сургалтын ажилд өргөнөөр оролцуулах, шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг практикт нэвтрүүлэх, судалгааны арга туршлагаас харилцан суралцах, эх хэл, бичиг үсэг, утга зохиол, аман уламжлал, зан үйл, ёс заншил, соёл урлагтай холбоотой үндэсний өв соёлыг хамгаалах талаар Монгол Улсын хууль тогтоомжид үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Эх сурвалж: http://news.num.edu.mn/?p=14306 
4

No comments:

Post a Comment

gangbaatar@gmail.com