Улаанбаатар маань суугуул сая, явуулын сая гаруй хүнтэй их хот болон өргөжиж, өдрөөс өдөрт өнгө нэмэн хөгжсөөр байна. Явуулын гэдэгт орон нутгаас ажлаар болон сурахаар түр хугацаагаар ирсэн хүмүүс, оюутнууд, бас гадныхан хамаарна. Гадныхан гэснээс ёстой монголоор дүүрэн гадаадууд. Ажил дээр гадаадууд, гараад гудамжинд гадаадууд, орой найзуудтайгаа хэдэн пиво уухаар уушийн газар ороход тэнд бас л гадаадууд... Ормыг минь тэд сүндэрлүүлж, замыг бас тэд барина. Газар нутгийг минь тэд ухаж, гайгүй охид хүүхнүүдийг минь бас л тэд авна.
Та цонхоороо нэг хараарай. Цонхоор харахад нэг шар толгойт, нэг шил түүгч таны нүдэнд өртөнө, өртөхгүй бол тавхан минут зогсоод ажигла! Таныг шар толгойт, шил түүгч хоёрыг олж харна гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Мөрийгөө харин алдахгүй гэдэгтээ би итгэлтэй байгаа шүү. Үгүй юм аа гэхэд Та энэ хоёрын аль нэгийг заавал олж харна. Шар толгойт гэдэгт шар үстэй европ зүгийнхэн орно. Харин хар толгойтой азиуд энэ хотод хэд байдаг бол оо? Барилга, замын хужаа нар, засварын газрын вьетнамуудаас эхлээд япон, солонгос, бас хятадаас ирсэн мэргэжилтнүүд, мөн гадны хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн босс болон хурган дарга нар, зарим нэг албан хаагч.
Монголчуудын маань амьдрал нэг л болохгүй байх шиг. Хүмүүсийн царай нэг л гунигтай, бодлогоширсон, шаналсан төрхтэй. Баян нь хэтэрхий баяжиж, ядуус нь бүр үгүйрч, дундаж төвшнийхнөөс ядуусын эгнээ рүү ганц нэгээрээ бүдэрсээр л. Шил түүгчид нь архи уудаг, гудамжны гэгдэх хүмүүс байсан бол хорь гарч яваа болов уу гэмээр залуу хог ухаж зогсохыг өнөөдөр харлаа. Дэндүү харамсалтай. Бас золбин нохой шиг замын хажуугийн шалбаагнаас уух "монгол хүн"-ийг өнөөдөр би үзлээ. Сэтгэл өмрөв. Монголын ирээдүйг босгох энэ залууг хог ухаж зогсох зуурт, монгол хүн замын хажуугийн шаврыг долоох зуурт монголын баялгийг харийнхан ухсаар, сорсоор, бас зөөсөөр... Гэнэт хүмүүсийн инээлдэх дуу гарч бодлыг минь сарниулав.
Цонхоороо харлаа. Хэдэн солонгосчууд инээлдсээр өнгөрөв. Ард нь шуудай үүрсэн нэг шил түүгч явж харагдав. Байз цаанаас нь дахиад нэг шил түүгч ...
Gangbaa
2011-06-07.
No comments:
Post a Comment
gangbaatar@gmail.com