БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Tuesday, August 16, 2011

МОНГОЛЫН МАРГААШ ДУУСАХГҮЙ, ТАЙВАН БАЙЦГААЯ.


Монголчууд бид хэзээний л тайван улс. Тэр дундаа халх монголчууд. Аргагүй дээ энэ их уудам нутагт, шахаж хавчих зүйл байх биш, хэдэн зууны турш тааваараа аж төрж ирсэн улс учраас. Хөдөөнийхөн бүр тайван амгалан. Санаа зовох зүйлгүй, стресс гэдэг зүйл бараг л байхгүй. Болдог бол хөдөө амьдармаар... Гэхдээ болохгүй ч зүйл юу байхав дээ. Утастай бол утастай, интернеттэй бол интернеттэй, бас кабелийн телевизтэй. Хотоос ялгарах зүйл бараг байхгүй, мэдээллээ цаг алдахгүй авна гэсэн үг. Тэгэхээр манай хөдөөний малчдыг хотын хөгжлөөс хоцрохгүй мөр зэрэгцэн явж байна гэж хэлж болох байх. Гэвч би гэдэг хүн чинь хөдөө гарлаа гэхэд мал мал мэдэхгүй, тариа ногоо тариад амьдаръя гэхээр газар шорооны ажил мэдэхгүй тийм л хүн шүү дээ. Дээр нь бас ажилдаа хорогдоод... Тэтгэвэрт суухаараа харин хөдөө гарч амьдаръя гэсэн бодол бий шүү. Тэр болтол фермэр мермэр, ногоо цагааны юм жаахан сурна даа.
Тайван монголчууд маань хот хэмээх зүйлийг бүтээн босгож, тэндээ шавааралдан амьдрах болсноор тэр эрхэм чанар нь бүр мөсөн алдагдахад хүрэв. Урьд нэгэн нөхөр хүнээс мөнгө зээлж гэж бодъё. Мөнгө зээлүүлсэн хүн нь өртэй хүнээсээ мөнгөө нэхэхэд, нөгөөх нь “маргааш өгье” гэнэ. Маргааш нь дахиад л маргааш... Тэгж явсаар байгаад өтөлнө. Магадгүй хойд насандаа өгье гэж хэлж ч мэдэх хүмүүс шүү, манай монголчууд. Харин эдүгээ мөнгө зээлүүлэгчийн маань энэ хүлээцтэй тайван чанар алдагдав. Алдагдсан энэ цаг үед хүнээс юм зээлбэл хуучин зангаараа “маргааш өгье” гэж битгий хэлээрэй. Тэгвэл Та амиа ч алдаж мэдэх цаг үе шүү!
Нэгэн монгол хүүхэд дунд сургуулиа төгсөж байна. Конкурс өгөөд сургууль авч чадсангүй. “-За яадаг юм, дараа жил сайн бэлдэж байгаад өгнө өө. Чадахгүй бол түүний дараа жил сургууль авч л таараа”. Аав ээж нь ч гэсэн хичээлээ хийдэггүй хүүхдээ өөхшүүлж, “-Миний муу хүү энэ жил сургууль авч чадсангүй, ирэх жил авах байх аа” гэж давраана. Гэхдээ энэ бол миний яриад байгаа нөгөө сайхан чанар. Хэрэв энэ хүү Японд төрсөн, тэгээд сургууль авч чадаагүй бол хорин давхраас үсрэх, хурдан галт тэрэгний замд дайруулах хоёроос өөр сонголт, зам түүнд байхгүй.
Саяхан Японд цунами болж, эндэхийн (монголдоо байгаа монголчууд) монголчууд баахан сандрав. Тэгсэн үүнийг ажигласан нэгэн “Монголчуудаа тайван байцгаа” гэж япончууд захиж байна гэсэн онигдоо хүртэл гараад амжив. Тайван монголчууд тайван биш болов. Нэгхэн секунд хүлээгээд нэгэндээ зам тавьж өгөхийн хооронд хоёулаа зүтгээд мөргөлдөнө. Мөргөлдсөн жолооч нар нэг цаг хэрэлдэнэ, болохгүй бол зодолдоно. Монголчуудаа тайван, бас хүлээцтэй байцгаая! Гэхдээ цагийн юмыг цагт нь хийе.   
Gangbaa
2011-06-08

No comments:

Post a Comment

gangbaatar@gmail.com